Monday, April 11, 2011

Уран зохиол

Эрлэгт хvргэх єргєдєл
Миний монголын зохиолчид /Хошигнол
Б.Ринчeн Сархад сайхан ч ёс эрхэмХошин шүлэгБуряад-Монгол/Цонгоол Нацагдоржийн бvтээл /Дуран (Хошин єгvvллэг)
Залуус, дvv нартаа хvргэх шvлэг.О.ДашбалбарЧОНОЗОЛ ЗАЯАДААЖИГНАЛЗочны уурласан учирБага дарга ДэлсдэгХамелеонБїдїїн нарийн хоёрТїшмэлийн їхэл
Эрлэгт хvргэх єргєдєл
Намар цаг гэхээр л надад шарласан мод, шажигнах навчис, усан бороо асгарсан залхмаар єдрvvд санагддаг байсан юм. Ерєєсєє намар надад уйтгар гунигийн улирал болж сэтгэлд тєсєєлєгддєг байлаа.

Гэтэл нэгэн тохиол сайхь бодлыг минь бvдэгрvvлж ондоо нэгэн ухаарлыг єгч билээ. Хамар хашаанд суудаг 70 настай ганц бие атигар эмгэн наснаасаа олон нєхєєстэй бор дээлнээсээ огт салдаггvй байсан болохоор би тvvнийг унтахдаа ч дээлтэйгээ хонодог болов уу гэж санадаг сан. Намрын тэнгэр юм л бол усан нvдэлдэг охин шиг минь уйлагнасан тэр єдєр Янжин хєгшнийг зутарч суугаа болов уу, хормой тvлээ єгье гээд очвол яг бодсоноор маань галгvй зуухныхаа аман дээр усанд норсон хулгана шиг бээвийгээд сууж байснаа намайг орж ирэх бараанаар толгойгоо єргєж над руу эргэхэд хоёр хацар дээр нь тооноор дуссан борооны юу, эсвэл нулимсных нь ч юмуу бєнжигнєсєн усан дусал vзэгдсэн юм. Єрхєє бvтээгээгvй хагархай цонхтой тоононых нь нvдээр борооны ус, галгvй зуухан дээр нь тос тос хийн унана.

Анзаарвал эмгэн уйлж суугаа юмсанжээ. Арваад жил саахалт аж тєрєхдєє би Янжин гуайн уйлж байхыг vзээгvй юм.

"Яав, юу болов. Бие тань євдєв vv" гэвэл эмгэн судас нь гvрийсэн vрчгэр хатангир гарынхаа алгаар хоёр хацраа шувтраад,

-Энэ намрын тэнгэрийг ээ. Задарчихсан юм шиг асгараад байхаар эмээгийнх нь сэтгэл бас задрах юмаа гэлээ.
Тэтгэврийн цєєн хэдэн тєгрєгєєр амь зуудаг энэ хєгшин хэзээ ч зовлон зvдvvр тоочиж байгаагvй хvн тул би жаахан гайхаж санаа зовлоо.

-Хvv минь суу л даа. Жаахан суу. Цай амс! гэж хань татах нь цаанаа л нэг єрєвдєлтэй, наанаа бас зvрх шимширмээр бєлгєє.

-Цаад хєгшнєє харж хандан орж гарч явдаг юм шvv хэмээн бvрлээч эмээ минь надад захьсан нь бодогдоно.
Хєрж бvлээцсэн хар цайнаас оочих vестээ би Янжин хєгшин єнєєх єдєр ч, шєнє ч салдаггvй далан нєхєєстэй бор дээлээ сольж баяр болгоноор ємсдєг нимгэн хир суусан цэнхэр жигvvнэн дээлээ ємссєнийг мэдлээ. Бас хоймрын жижиг авдран дээрээ зул барьжээ. Хєгшний бие муутай ганц охин ноднин хавар єєд болж энэ хорвоод эмгэн цор ганцаараа хоцорсон билээ. Охин нь хэвтрийн бєгєєд хэнтэй ч ярихгvй унь ширтээд л хэвтэж байдаг сан. Эмээ минь хэлэхдээ, хэлтэй юм шvv дээ, зайлуул. Даанч ер дуугарч байхыг нь хараагvй гэдэг байлаа.

-Миний муу ганц эгч байсан юм. Дуулах нь ээ, саяхан єєд болжээ. Эмээ нь одоо газар дээр гав ганцаараа боллоо доо гэж хєгшин дуугарав. Надад хэлэх юм олдсонгvй. Дэмий л тамхиа асааж татав. Цагтаа аав, ээж, хань, vр хvvхэдтэйгээ элэг бvтэн явсан энэ хєгшин одоо ийнхvv цор ганцаар єнчирч vлдсэн нь дэндvv єрєвдєлтэй болоод сэтгэл шимширмээр ажгуу. Уг нь уйлж ирээд, дуулж буцдаг хорвоо гэсэн сэн. Гэтэл уйлагнасан энэ намрын тэнгэр дор дуулах бус уйлж суугаа єнчин ганц эмгэнийг хараад хэний ч сэтгэл эмтрэх буй за.

-Таны бие тавгvй байна уу? гэж санаа зовнин лавлавал,

-Энэ зовлого юундаа ажрах вэ. Намайг ямар эрлэг тоох биш дээ. Болдог бол єргєдлєє єгєєд очмоор байх юм даа. Надад ямар хоргодож саатах юм байх биш. Уйлъя ч гэсэн нулимс дууссан шиг байна. Дуулж ч явсан биш. Ямар энэ насыг жаргаж элээсэн биш дээ. Эрлэг тоовол єглєє сэрэхгvйгээр нэг мєсєн унтчих юмсан гэж бодох юм хэмээн дуугарав. Дуугарах бус vглэж байх шиг санагдлаа. Тунгааж бодвол энэ vгээ зєвхєн надад ч биш бас єєртєє, давхар єнєєх эрлэгтээ хэлээд байгаа бололтой. Намайг босоод гарахад эмгэн бєгтийн суусаар vлдэв. Харин араас маань,

-Тvлээ єгсєнд баярлалаа, хvv минь хэмээн єгvvлсэн юм.

Тэр орой би эхнэртээ "Янжин гуай нэг л доройхон байх шиг" гэж хэлээд єнгєрсєн билээ.

Єглєє нь ажилдаа явахаар гарахад бороо урьд єдрийнхєєс чиг илvv ихээр асгарч байв. Эмгэний гэрийг харвал єрхєє ашгvй татжээ. Тооноор нь дусаал гоожихгvй, болж дээ гэж бодов. Харин орой ажлаасаа тараад харивал эхнэр,

-Хєгшин єнгєрчихлєє! хэмээн сулхан дуугарсан юм. Эмгэний эрлэгт хандсан єргєдлийг сонссон юм болов уу даа гэж одоо надад хааяа санагддаг.

Навчис шарлаж намар болох бvрт би эмгэний тухай дурсдаг юм. Дурсах ч бас биш юм, эрхгvйеэ л намрын уйлагнасан бороо асгарах бvрт сэтгэл хєндvvрлэдэг болсон билээ.
Posted by Tulgaa at 1:49 AM 0 comments Tuesday, March 4, 2008
Миний монголын зохиолчид /Хошигнол/
Шалдан хvртэл агсардаг "Шар Мягаа" тэргvvтнvvд
Энэ бол миний Монголын зохиолчид
Эрт одоогийн сайн санаат ерєєлчид
Сартваахь дvрийг хольсон Урианхай, Галсан... "оргилууд"
Сархад архитай хальсан Сампилдэндэв "хайрхлууд"
Сахал vсээр гангарсан Тєрбат "зайрангууд"
Баатар болтлоо томорсон баруун аймгийн Тvдэв -"vvд"
Бандгар бандгар романтай Жамбын Пvрэв "мээрэнгvvд"
Баадан баадан бvстэй Алтангэрэлтэн "дэлтэнгvvд"
Баруунд очиж томорсон Энхболдтой "Паанан"-гууд
Дахилт
"Изм" шvтэж хадуурсан эвэртэй эвэргvй
Аюурууд Инээд ханиад хольдог И.Цэрэнжамцтай "тоншуулууд"
Ихэр шvлэгтнvvд дагуулсан Ичинхорлоотой "тэрлэгтнvvд"
Ринчен гvvшийг ч шоглосон "эдлэг шонхор" Лочингууд
Дахилт
Цооцоо эгчдээ "хандарсан" Сvрэнжавтай "ногоонтнууд"
Цол хэргэмд даруулсан Лхагвасvрэнтэй "Бавгарууд"
Цом бvхэнд оройлсон урт урт “Цоодолууд"
Зохиолчдын хороонд "vvрэлсэн" З.Ядмаатай "хунхуузууд"
Дахилт
"Тvмэн эх"-ээр цоллуулсан Дэндэвийн хvvтэй "атаманууд"
Тєрийн шагналаас тойрсон "дэлдэн" Бадарч "азарга"-нууд
Тєрvvтээ л шvлэглэж эхэлсэн Дулмаа Бумаа эмээнvvд
Тємєр биетэй тєрсєн Бааст, Хорлоо євєєнvvд
Дахилт
Улаан диплом євєртєлсєн ч уусаар эцэслэсэн
Цогтууд Урт богино бичдэг "метр", "литр"
Нямаанууд Урианхайн домог хvvрнэсэн
Чинагийн Галсантай "германууд" Урт vс нь
томолдсон Чимиддоржтой "vрээнvvд"
Дахилт
Шандаас гvйсээр чангарсан Эрдэнэ-Очиртой "шvдлэнгvvд"
Шалдлахаас бусдыг vзvvлдэг Хулан, Тэргэл охидууд
Шар сониноор бєєлжсєєр Монголоо хаясан Билгvvн-"vvд"
Шартаж явсаар хорвоог орхисон Шагдарын гайгvй Уянга-"ууд"
Дахилт
"Мольтой мольгvй" хатирдаг мохоор татсан Гармаа-"нууд"
Модерн шvтэж "галзуурсан" Галсансvхтэй "хулиганууд"
Марксизмд мадлуулсан манай шvvмжийн “феодалууд”
Малгай нь дэндvv томдсон манай хорооны "пионерууд"
Дахилт
Хєдєє хєхєрч удсан хєєрхий бидний "данхрууд"
Хvн нэрээрээ vлдсэн Пvрэвсvрэнтэй "банхрууд"
Хєх говьдоо хальсан Ван.Батбаяр "зэрэгтнvvд"
Хvрээ сонинд шигдсэн Баянтунгалаг хишигтнvvд
Дахилт
Тэнгэрт мод ургуулсан Єлзийтєгс гvнжvvд
"Тэнгэр цаг"-ийг тэрлэлцсэн Оюун хатан ээжvvд
Тємєр замаас гаралтай "цагаан" Занын "сvргvvд"
Тєв єргєєгєєр сvлжилдэж шагнал нэхсэн сvжигтнvvд
Дахилт
Харь гаригтай харилцсан Дожоодорж "хувилгаанууд"
Хар домонд нэвтэрсэн Сэрээнэн, Мэрээнэн "хутагтууд"
Хашаатад нударган болсон Доржготовтой "бvлтэнгvvд"
Хайрын дуунд живсэн "хар" Тvмээтэй бэлтэнгvvд
Дахилт
Vхэж хvртэл агсамнадаг єнєє Намсрайтай "зайрангууд"
Єндєр Жанрайсаг цутгалцсан Мэнд-Ооёотой "сайртангууд"
Євгєн болсон ч єтєлдєггvй єєжиндєє нялхарсан Дашдондог
Єрнє дорногvй хэрсэн євгєн Хуушаан, Бямба-"нууд"
Дахилт
Дааганы уралдаанд бvрэлзvvлдэг "хип-хоп" Гvрээ-"нvvд"
Далаад тєрлийн сахилтай сахал бахал Хvрлээ-"нvvд"
Дашмагтай архиа гээсэн Балжирын Догмидтой "соёлтнууд"
Даавуу дээл "дамласан" Шартолгойтой "саятангууд"
Дахилт
Тєрийн шагналд хулхидуулсан хар Пvрэвтэй "ланжгарууд"
Телевиз хавьд vvрэлсэн Баттємєртэй "арзгарууд"
Тємс ногоог ч яриулдаг Цэдэндамбаа "баавайнууд"
Тєрийн сургуульд заларсан Дулам зэргийн "бандгарууд"
Дахилт
Хоёр холбоонд хуваагдаж "чєдєртэй" чєлєєтэй болсон ч
Хойч vедээ дурсагдах хvндтэй vлгэр дэлгэцгээе
Хорооны байр дvvрэн хувийн компани vvрлэсэн ч
Хор хар буцалгалгvй тvмэн жилдээ жаргацгаая.
Энэ бол миний Монголын зохиолчид
Эрт одоогийн сайн санаат ерєєлчид
Posted by Tulgaa at 12:30 AM 0 comments Monday, January 21, 2008
Б.Ринчeн Сархад сайхан ч ёс эрхэм
Сархад сайхан ч ёс эрхэм Манай Монголын ард түмэн маш эртний соёлт улсын нэгэн тул боловсон улс бүхийд эртнээс нааш уламжилсан ундааны зүйлд өвөрмөц сонин нэртэй, нэр нь бас түүхтэй, хэрэглэх нь бас ёс журамтай билээ. Хөлчүүлдэг ундааны зүйлийн ерөнхий бөгөөд хүндэтгэлийн нэр нь САРХАД. Сархад дотроо бас нэрийн ялгаатай. Нэрж боловсруулсан сархадын зүйлд АРХИ гэдэг нэгэн зүйл бий. Архи гэдэг нэр нь монгол худам үсгээр одооны дуудлагаар болбол арахи гэж бичсэн байдаг. Уг эртний дуудлагаар нь бол араки гэсэн үг бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь явж байгаа хэрэг. Арабчууд дундад Азид наймдугаар зууны үеэс эзэн болсон гэдгээр бодоход монголчууд тэднээс наад зах нь наймдугаар зууны үеэс өөрийн үг болгон авсан болно. Тэгэхэд лав 1200 жил архи гэдэг нэр хэрэглэсээр иржээ. Арабаар арака гэж архийг нэрлэдэг нь болгар хэлэнд ракия гэж орсон хэлбэр одоо ч бий. Архийн дотор монголчууд шимийн архи гэж, түүн дотроо арз, хорз гэх зэргээр хатуугийн хэмжээгээр ялган нэрлэсэн олон нэр бий. Архийн зүйлд бас ШАТАМ гэдэг нэр бий. Галд шатдаг учраас чингэж нэрлэсэн хэрэг. Герман хэлнээ брантваин буюу шатдаг архи, англиар брэнди гэж яг монголтой адил шатам гэсэн нэр байдагтай дүйх нэр манайд байгааг европ хэлнээс орчуулах хүн мэдэхэд илүүдэхгүй байх бий. Франц хэлнээ ликер гэж, нэгэн зүйл нэр арванхоёрдугаар зуунд латин хэлнээс орсон нь европ зүгт түгэн дэлгэрч ирсэн байна. Уг нь латинаар шингэн гэхийн шингэ гэсэн нэр ажээ. Тэгэхэд монгол хэлнээ сархдын дотор ШИНГЭ гэж нэрлэдэг нэгэн зүйл архи байсны гэрч нь бичгийн хэлний дурсгалд бийгээр барахгүй аман хэлнээ дөчөөд жилийн өмнө тайлгын зүйлд хэрэглэдэг нэгэн зүйл архийг шингэ гэдэг байжээ. Францаар дамжин Европод дэлгэрсэн ликер гэдэгтэй яг утга дүйх шингэ гэдэг сархдын зүйлийг манай худалдааныхан гадаадаас авч ирдэгт монгол нэр бийг орчуулагч нар мэдвэл бас Европын арванхоёрдугаар зуунаас наашгүй түүхтэй нэр байгаагаа хэрэглэхэд сонихон бий. Сархдын зүйлд нэрдэггүй, гагцхүү үзмийн шүүсийг шахан дарж амтат сархад болгодог нэгэн зүйл ундаа бий. Түүнийг монголоор ДАРС гэж нэрдэг архи гэдгээсээ ялган нэрлэдэг байжээ. Дарсыг бас БОР гэдэг, БОР ДАРС ч гэж нэрлэдэг. Үүнд Унгар улс одоо хүртэл үзмийн дарсыг БОР гэдэг байна. Манай дарсыг оросоор виноградное вино гэж нэрлэдэг байна. Дарс дотроо төрөл зүйл олон. Францад Шампан мужид хийдгээр Шампан дарс, оросоор шампанское гэж нэрлэдэг нь нийтэд дэлгэрсэн нэгэн зүйл дарс болно. Европoд биир, орос слав хэлэнд пить гэж уух гэсэн үгнээс пиво гэж ундаа хэмээн нэрлэсэн нэгэн зүйл сархдыг монголчууд лав хэдэн мянган жил арвай тарьдаг үеэсээ эхлэн арвайн ШАР АЙРАГ гэж нэрлэсээр ирсэн билээ. Монгол-европ толь бүхэнд манай тэр шар айраг гэдгийг европ хэлнээ биир, оросоор пиво гэж орчуулдаг байнам. Монгол газар явсан орос жуулчны бичигт монголын арвайн шар айрагийг монгольское ячменное пиво гэж сонирхон аятайхан ундааны нэгэн сонин зүйл гэж тэмдэглэсэн байдаг. Шар айргийг арвайгаар хийснийг нь арвайн, өөр зүйлээр хийснийг нь тийм шар айраг гэж тодотгол нэр зүүж хэрэглэдэг ёс соёлт монгол хэлэнд байж л дээ. Сүүгээ лаазанд хийснийг "молкооддог" улс, шил савтай шар айргийг "пёов!" гэж явдаг нь нимгэн боловсролоо гэрчилж байгаа шинж нь тэр дээ. Боловсон орос хүн биир гэдэггүй пиво гэж, боловсон англи хүн пиво гэдэггүй биир гэдэг нь, боловсон монгол хүн монголоороо биир ч гэхгүй пиво ч гэхгүй жишээ буй за! Эртний соёлт монголын ард түмэн сархдын зүйлийг идээний дээж гэж олон улсын нэгэн адил эрхэмлэдэг учир зочин хүнд хар ус барихгүй хар архи барьдаг ёс бий билээ. Тэгэхэд бас архийг нь ууж хүндийг нь хүлээгээд хөлчин согтууран ах дүү олны дунд муугаа үзүүлж муухайгаа дуудуулахыг тун жигшдэг журамтай билээ. Ахмад настан хүнийг хүндэтгэн үздэг боловсон ёс бүхий манай ард түмэн, багачууд залуучууд, ахмад настан хүний дэргэд уун согтуурч, шарван найгаж, уусан идээндээ сав болж чадахгүй муугаа үзүүлж муухайгаа дуудуулж явахыг тун ч жигшдэг билээ. Боловсон улс бүхэн мөн ийм байдаг. Учир иймд идээний дээж сархдыг амсавч уун согтуурахгүй, ёс алдахгүйг эрхэмлэдэг манай ард түмэн, архи хэтэрвэл хортойг "архи арвангурван жолоотой", "сархад савнаасаа бусдыг давдаг" гэж сургамжлан хэлдэг цэцэн үгтэй. Мөн архинд хөлчсөн хүн ухаан мэдрэл алдаж муу муухайгаа үзүүлдгийг хэдийн шинжилж "муу эр архинд давардаг", "сохор үхэрт худаг бүү заа, согтуу хүнд архи бүү үзүүл" гэх зэргийн өдий төдий цэцэн үгээр архи хэтрэхийг шүүмжлэн цээрлүүлсэн байдаг. Сүүлийн үес залуучууд архинд хөлчин халамцаж гудамж зээлийн газар согтууран явах бүдүүлгийн үзэгдэл баахан гарч байгаа нь ардынхаа ёс, ахмад настан хүнийг хүндэтгэх боловсон заншлыг алдагдуулж бүдүулэг шинж үзүүлэх байдал хот суурин газар үзэгдэж байгаа нь дотоод гадаадын хүний нүдэнд тун аягүй үзэгдэж монгол ардын нэр төрд муухай, "хүн нэрээ тогос өдөө" гэсэн ард түмний өөрийн бие болон бусдыг хүндэтгэдэг боловсон нарийн ёс мэдэхгүй бүдүүлгээ илчилж байгаагийн шинж болно. Иймд согтууран уух, гудамж зээлийн газар шарваж найгаж явах нь нийт олны боловсрол өндөр болж байгаа одоо цагт нүдний булай муухай үзэгдэл гэдгийг сэнхрэн бодох хэрэгтэй байна. Уухдаа хэмжээ ёс алдахгүй, өөрийн болоод ард түмнийхээ нэр хүндийг гутаахгүйг юуны өмнө бодууштайг залуу үеийнхэн тун анхаарах хэрэгтэй.
Posted by Tulgaa at 4:52 AM 0 comments Хошин шүлэг
Дорнод аймгийн Баян Уул сумын зохиолч Ц.Бадамдоржийн бичсэн нэгэн хошин шүлгийг та бүхэнд хүргэе.Үвэр түрийгөө хооhоолж байгаадҮри зээли тавижа байгаадҮргэнэй шүлэ уужа байгаадҮнэтэйшэг булган малгай аваавдааБулган малгайнгаа hорые нь ялалзуулжаБулай зохидоор сэхэлдүүлэжэ тавяадОлоной дунда сээжээ түхэгнүүлэжэОвоохон амьтан hагсайжа явааваХампаан дүрүүгтэеэ ажалhаа тараадаХаргын иресторанда дүрвэн зуудаадаГэрэтээ хариха hанаатайГэнгинэжэ, гэлдэржэ явтарниХойноhоом хүсэжэ ерэhэнХоёр солбон хүбүүдыеХажуугаарни үнгэрэг гэжэХаргы табижа үгөөhөмХаяа гэхэ завдалгүйНэгэнийнэ урагшаа нүгөөдэнэ хойшооНишэгэнэсэ гүйлдээд ябашбалСошооноhоо hая гаражаСохоёо илэжэ үзэхэдэмБулган малгайем тэдэБуляагаад арилашаhан байбалАрьяабалын базар дариАмыма абаагүйхадаа болоодааТарбаган шьеhаа малгай үмдэхэТархыма үлөөгөөхадаа хүрөөдаа.
Posted by Tulgaa at 4:48 AM 0 comments Буряад-Монгол/Цонгоол Нацагдоржийн бvтээл /
Их Хvрээ 1920 оны Мичин жилийн євєл Мигжэд Жанрайсигийн дуганы ємнє этгээдэд идэрийн цог нь гялалзсан халх буриад хоёр хєвvvд хєєрєлдєн байна. Номын Хvрээний халх банди асууна: -Эрхэм ах хэлний татлага ондоо хувцасны зах этгээд, лавтайяа халх бус ажгуу. Хэт нутаг хаана билээ? Хавтгай Цєхєєр нутагтай асан, цагаачин цонгоол хvвvvн єгvvлрvvн: -Цагаан хаанымнай шэрээ холбироод, цагын байдал сэвvvн болоод, оносан газар огаасан осоо большвииг дээрэмшэндэ буляагдаад уугуул нютаг суугуул газараа зорижи ерэсэмди. Авгад цонгоол угтай Агваан Очиртаров гэжи биилдеэ. Буряад гэжи дуулаа гvvт?Хувраг асууруун: -Засагт ханы Дайчин засагийн хошуугаар нутагтай билээ, аргалчин отогийн урианхай Чєєсvрэнгийн кvv Самбуу гэж нэртэй билээ би. Сахилын нэр Гэлэгжамц. Чєєриин ном vзэж, эмчийн сургууль барих гэж нутгаас гараад тvрvv сарын хуучидаар энэ Кvрээ газар ирсэн билээ. Манай нутгийн захаар єєлдvvд гэж хазгай кэлтэй халх биш кvмvс байдаг. Тvvнээс биш бурайд гэж дуулсангvй, буян болтугай осолдолгvй ойлгомоор кэлтэй байна. Танайхан тэгэхлээр, Цагаан хааны оростой зах нийлж суудаг кэрэг vv? Цонгоол хvвvvн єгvvлрvvн :- Цагаан хаамнай деваажин Сухааваадиин орондо заларасаар хоёр жэл болоо байна даа, Арьяабаал бурхан гурбан эрдэни! Тиимэ л даа Орос гvрэндэ багтажа оросоор vни боложо байнабди. Буряад гэхэдээ Нарин Зvлхын эхинээс Байгал далайе тойроод зvvн таладаа Барга хvртэрэ байдаг монгол угсаатай зонуудые хэлэдэг юм. Мvнєє нютаг оромнай дайны хvлдэ ороод хулгайшан шэмээшэгvvдтэ намнуулжа хvvн зон харасан зvгтєє бутаралсажи байна.(ёпть гэжэ байжа хараана) Хувраг бас асууруун: -Танай бурайдууд бvгд тан шиг иим кэлтэй юv? Залуу хvвvvн хариулна: -Бурхан vзэг! Аватай цуг тvvрэгийн дайнда явасан Донскоой хасаг калмык vвгєн Хvрээ орожи мvргєл хиих гэжи маанда айлчалжи ерээд аватай хєєрєлцєж байгаа сэм. Тэрэндэл адляар дуугарнат!(дотроо, Ононы хамнигачуул бас ингэж К-гээр ярьдаг шvv дээ, гэж бодов) -Yгэй. Худын голоор нютагтай булгадууд, Зvлхын эхинэй эхирэдvvд, Тvнхэн хадын хонгоодорнууд, Хойт талын хорьдууд, зvvн Агынтид булта х-гээр хєєрєлцдєг. Осо гэхэдэ Уhа гэхэ, Цаса гэхэдэ Саhан гэхэ тиимэшэг хэлэтэйнvvд байдаг. Урда манай Сэлэнгийн зургаанда мэдэлтэй байсан цонгоол сартуулнууд танай халхачуултай адляар хєєрєлцєнє. Баса Ононой дунда бэеэр хамнигад гэжи манайхинтай адли хэлэтэй улас байдаг. Танай хэлэ баса тэдэныхитэй адли байна. Мэнэ сая та уряанхай угтайб гээт. Сэлэнгийн Ноёхон нютагт уряанхад-цонгоол гэжи байдаг. Баруун сартуулда Уряанхайнууд баса бии. Тэдэнvvд танай нэгэ тvрєл байжа магад Сайн хааны самалган, Бушагта хааны бусалганы vеэр баруун Монголоос гарчи ерэсэн зон гээ ем сэн нэгэ уряанхай-сартуул нvхэрни, албанда цугтоо байсан. Мvнєє Хараагы Баатар ваанай хошуунда нютагжоо. Хувраг єгvvлрvvн: Єєлдийн самуунаар манай хошууны улс их ойлсон гэлцдэг. Манай дээдэсvvд Кєхнуур гэж тангад тvвд таван кэлийн улс байдаг газар дутааж кvрээд, кэдэн жил болж байтал Манж хаан манийг Алтайн цаана єєлдийг сахиулахаар явуулав. Тэндээн байж байтал єєлдийн Лувсанданзангийн бослогыг даруулахад бас дайчлaгдав. Сvvлээр нь Алшаад байж байгаад сая Алтайдаа ирсэн гэдэг. Тэр vед л тасарсан ах дvv нар болов уу даа. Хожим эрхэм ахын буянд тэр урианхай овогийн эр лvгээ нvvр золгон учрах буй за, хэмээгээд наминчлан мэхэсхийв. Хувраг бас асууруун: Эрхэм ах та албанд хамт явалцсан хэмээлээ. Ямар алба vvргэлсэн болохыг хэлж болох аваас сонирхсон сэтгэлийн хорхойг дарж єгєх ажаамуу. Залуу эр єгvvлрvvн: Гайхуулаха нэрэм мvнєє vгы лдеэ, юддєє. Сагаан хааны албатан боложи ороходомнай хагас зонымнай хаан эзэны хасаг сэрэгын албанда оруулжа, ясааг албан татариас цvлєєлсєн емэ. Тэрэ сэрэгын албанда урдандаа бvхы л насаараа явадаг байгаад мvнєє 4 жэл болоод байгаа сэм. Баса урда гансал хилиин харуул харадаг байгаад мvнєє бvхы л Орос гvрэны заха хизаарта албан хаажа очодог байсамди. Бии Баруун-Гермааниин фронтодо дуудагдан очоод нvхэн гэрсоо 3 жэл буудалдаа сэм. Тиижи байтараа Хаан баабайм шэрээнээсээ тvлкигдээ, Хасагын албан болюулагдаа. Харижэ гэртээ ерэм гэсэн, хуухай шэмээшэгvvд большвииг болообди гэжэ байжи маандые алажи газарым буляажи эхилээ. Атаман Семеновы засаг унагагдаад улаан большвиигы гарта оробобди. Хэды vеын эсэгэ vвэгэдын арюун алдар, орос эхэнэры алавчин доор хаягдава. Тыгээд, хvгшэн авынгаа захяагаар Хvрээ орожи Богдо ламын аваралда даатхал хэхээр ерээд байнав. (Залуу эр урд vеийн тvvх улиралуудыг санаандаа ургуулан ирээдvй хойчийн талаар оюун тархиндаа шившин байлаа) vргэлжлэл бий...

No comments:

Post a Comment